БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ

Суралцагч залуу үеийнхэнд техник мэргэжлийн мэдлэг, ур чадварыг олгох чанартай сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, авьяас чадвараа хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд Дархан политехник коллежид мэдлэг, туршлагатай, хүсэл эрмэлзэлтэй багш, ажилтнууд, Захиргааны зөвлөл, Сургалт арга зүйн зөвлөл, Тэнхимүүд болон Удирдах зөвлөлүүд ажиллаж байна.

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Дархан политехник коллежийн Удирдах зөвлөл нь сургуулийн үүсгэн байгуулагч, багш, ажилтан, төгсөгч, түншлэлийн хүрээнд хамтран ажилладаг аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн холбоо, төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын төлөөллөөс бүрдсэн ба сургуулийн хөгжлийн бодлогыг хэлэлцэн баталж, хэрэгжилтэд хяналт тавин мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалттай холбоотой стандарт, заавар, дүрэм, журам, эрх зүйн актыг хэрэгжүүлэх, сургалтын байгууллагыг хөгжүүлэхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

СУРГАЛТ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛ

Дархан политехник коллежийн Сургалт арга зүйн зөвлөл нь журмын дагуу сургалт, судалгааны ажлын онол, арга зүйг сайжруулах, сургалтын чанарын ахицыг үнэлж, дүгнэх, багш ажилтны боловсруулсан ном, гарын авлагыг баталгаажуулах гэсэн чиглэлүүдэд үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлж ажиллаж байна.

СУРГУУЛИЙН ЗАХИРГААНЫ ЗӨВЛӨЛ

Дархан политехник коллежийн Захиргааны зөвлөл нь хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэн захиргааны удирдлагаар хангах, сургуулийн үйл ажиллагаа, хөгжлийн талаар бодлого, хөтөлбөрүүдийг хэлэлцэн боловсруулж батлах, Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих, төвлөрсөн санг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, төсвийн зарцуулалтын асуудал, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, боловсруулах, хүний нөөцтэй холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, санал дүгнэлт гаргах чиглэлд зөвлөлдөн зохицуулж ажиллаж байна.

ЗАХИРГАА АЖ АХУЙН АЛБА

Сургуулийн  алсын хараа, эрхэм зорилго, зорилт, чанарын бодлогын хэрэгжилтийг ханган, сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай дэмжих процессуудыг хэрэгжүүлж, захиргааны системийг төлөвлөн зохион байгуулж, хэрэгжүүлэн ажиллаж байна.

СУРГАЛТЫН АЛБА

Сургуулийн алсын хараа, эрхэм зорилго, зорилт, мэргэжлийн болон техникийн боловсролын стандарт, ажил мэргэжлийн стандартад нийцүүлэн чадамжид суурилсан сургалтын  хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургалтын бодлого төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх, суралцагчдын үйл ажиллагааг дэмжих болон бусад чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

ТЭНХИМИЙН АРГА ЗҮЙЧ-БАГШ

Сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ба өөрийн тэнхимийг бүрэн төлөөлнө.

НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГА СУРГАЛТ ХАРИУЦСАН АРГА ЗҮЙЧ

Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын стандарт, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд түншлэгч талуудыг оролцуулах, үйлдвэрлэлийн дадлага-сургалтыг мэргэжлийн чиглэлийн аж ахуй нэгж байгууллагатай хамтран зохион байгуулах, уялдаа холбоог сайжруулах замаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, ажил олгогчдын хэрэгцээ шаардлагыг хангасан мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйл ажиллагааг дэмжих, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, иргэд олон нийтэд салбарын үйл ажиллагааг сурталчлан таниулж ажиллана.

ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, СУРАЛЦАГЧ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг ханган бид үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтлан ажиллаж байна:

* хүүхдийн эрх, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих

* хүүхдийн үзэл бодол, саналаа илэрхийлэх эрх, оролцоог хангах

* хүүхдийг хамгаалах шаардлага гарсан үед хүүхдийн аюулгүй, сайн сайхан байдлыг хангах зорилгод хүрэхэд зайлшгүй, тохирсон арга хэмжээ авах

* хүүхдийн нөхцөл байдал, ялгаатай онцлогийг хүлээн зөвшөөрөх, хүүхдийн нэр төрийг хүндэтгэх

* “Хүүхэд хамгааллын баг”-ийг байгуулж үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

СУРАЛЦАГЧ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛД

* Суралцагчдын авьяас билэг, өрсөлдөх чадвар, хувь хүний хөгжлийг дэмжсэн сургалтын багц боловсруулан хэрэгжүүлэх,

* Суралцагчдын хүмүүнлэгийн болон сайн дурын ажлыг дэмжих, 

* Суралцагчдад хорт зуршилгүй, эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх

* Хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагаа, хичээлийн даалгаврыг гүйцэтгэхэд суралцагчдад дэмжлэг үзүүлэх дугуйлан секцийг хичээллүүлэн ажиллаж байна.

ДОТООД ЧАНАРЫН БАТАЛГААЖИЛТ

Дархан политехник коллежийн Дотоод чанарын баталгаажилт, хяналтын нэгж нь сургалтын үйл ажиллагаанд хууль, эрх зүй, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, чанарын менежментийн тогтолцооны үйл явцуудыг хэрэгжүүлэх, сургуулийн стратегийн болон жилийн үйл ажиллагааны зорилго, зорилтыг тодорхойлох, түүний хэрэгжилтийг дотоод чанарын баталгаажуулалтын жилийн төлөвлөгөөний дагуу хянан үнэлж, дүн шинжилгээг хийж удирдлагын багт танилцуулах, сургалтын үйл ажиллагааг магадлан итгэмжлэлийн болон хөндлөнгийн хяналт, стандартын шалгуур шаардлагыг хангахад дотоод чанарын баталгаажилтаар ханган ажиллаж байна.