МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт үе үеийн төгсөгч, эрхэм түншүүд, хамт олон, суралцагч, ирээдүйн элсэгчдэдээ
Та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлье
Манай сургууль нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хөрвөх, өрсөлдөх чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйлсэд түүчээлэн ажиллаж ирсэн билээ.
Техник технологи цаг минутаар шинэчлэгдэж буй өнөө үед боловсролын салбарт чанарын удирдлагын тогтолцоог хэвшүүлэх, залуу үед чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд сургалтын орчин, лабораториудыг тасралтгүй шинэчилж, үйлдвэрлэл дээрх дадлагыг чухалчлах, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт хүргэх нь бидний нэн тэргүүний зорилт болоод байна. Түүнчлэн манай хамт олон сургуулиа зөвхөн мэргэжил олгох бус, залууст өөрийн авьяас чадвар, нөөц боломжоо нээж, ирээдүйн карьераа итгэлтэйгээр эхлүүлэхэд нь туслах хөгжлийн талбар болохыг эрмэлзэн ажиллаж байна.
Манай сургуулийг сонгон суралцаж буй суралцагчдадаа орчин үеийн техник, технологийн дэвшлийг эзэмшсэн, бүтээлч сэтгэлгээтэй, эх орныхоо хөгжлийн түүчээ нь болсон шилдэг мэргэжилтэн болохыг хүсэн ерөөе.
Бидэнтэй хамтран ажилладаг ажил олгогчид, олон улсын болон дотоодын түншлэгч байгууллагууддаа гүн талархал илэрхийлж мэргэжлийн болон техникийн боловсролын салбарыг хамтдаа хөгжүүлэх үйлсэд амжилт хүсье
Эрдэм ухаан дэлгэрэх болтугай!