Дархан-Уул аймаг дахь Дархан Политехник коллеж 2026 оны ХАБЭА-н нийт ажилтны сургалтыг 2026 оны 01 дүгээр сарын 08,09,12-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус сургуулийн
ХАБЭА сургагч багш Ц.Ганчимэг ХАБЭА-н тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа, MNS 4969:2000 стандарт, Ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгслийн төрлүүд, зохистой хэрэглээ сэдвээр,
ХАБЭА ахлах ажилтан Ч.Цэрэндолгор Ажлын байранд эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал, Үйлдвэрлэлийн осолд хүргэдэг аюултай хүчин зүйлс, урьдчилан сэргийлэлт сэдвээр,
ХАБЭА сургагч багш А.Баянжаргал Ажлын байран дахь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлийн төрөл МШӨ, Онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, зохион байгуулалтыг хангах сэдвээр,
Анхны тусламж үзүүлэх тухай сэдвээр Сургуулийн эмч Ж.Батчулуун, Б.Анхтуяа, Ч.Отгонжаргал нар тус тус сургалтыг удирдан зохион байгууллаа.
Эрүүл, аюулгүй ажлын байр, сургалтын орчны төлөө хамтдаа



