Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн газрын Николай Ван тэргүүтэй төлөөлөгч нар 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдөр сургууль дээр айлчлан ирж, сургалтын үйл ажиллагаатай танилцан, Тайваны техникийн сургуулиудтай хамтран ажиллах, суралцагч, төгсөгчдийг Тайван улсад тэтгэлэгтэй дэвшин суралцуулах боломжуудын талаар хэлэлцэн ярилцлаа.


